ХҮҮХДИЙН БАЯРААР ХОГ ХАЯГДЛААР ХИЙСЭН ҮЗЭСГЭЛЭН ГАРНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/30 10:10
Олон улсын хүүхдийн эрхийгм хамгаалах өдөр “Миний гэр-Миний хот” эцэг эх, багш, сурагчдын цаасан шуумал болон дахивар хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэгт дэлгэх нь ээ.
“Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын өдөрлөг 11.00 цагт эхлэх бөгөөд хүүхдүүдийн гар урлалын бүтээлийг дэлгэн сонирхуулахаас гадна тус дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хорооны иргэдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг танилцуулах гэнэ.
Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин, урлагийн боловсролыг олгох зорилготой дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалт зохион байгуулжээ. Мөн нийслэлийн 261-р цэцэрлэгийг хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах замаар байгаль орчинд ээлтэй жишиг цэцэрлэг болгохыг зорьж ажилласан байна.
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ