Өхөөрдөм үрсийн баясгалантай инээд

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/31 17:16

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий уясаж
Үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан 
нарлаг зуны энэ өдөр тохиож буй “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун баярын мэндийг үзэсгэлэнт ээжүүд, энхрий бяцхан үрсдээ дэвшүүлье!
Хүн бүрийн эргэн очихыг хүсдэг хүүхэд насыг туулж яваа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэхүү баяраар айл гэр бүхэнд, улс орон болгонд хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж байгаасай гэж хүсээд хүний орчлонгийн чимэг болсон алдрай бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энх, элэг бүтэн амьдралыг хүсэн ерөөе!