БИД ЭРЭЛХЭГ ХӨВГҮҮДЭЭ МАРТАХ ЁСГҮЙ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/06/14 12:33

2007 оны 6 сарын 14-ний өдөр Ми-8 нисдэг тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сумд гарсан ойн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад осолдож амь эрсэдсэн алба хаагчдынхаа дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа боллоо. Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэн, найз нөхөд болон Үндэсний аврах бригадын алба хаагчид оролцлоо.
Тус хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эх орныхоо төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн мөрдэс нэгт нөхдөө бид мартах учиргүй билээ. Тэдний үйл хэргийг мөнхжүүлэн дуурсгасаар байх болно...
Хүнтэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр мөн алба хаагчид цэргийн тангараг давтлаа.

 
 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ