Дундговь аймгийн Мандалговь руу явах замын 70 дахь км-т зорчих хэсгийн нэг тал нь усанд автаад байна

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/06/17 10:38
Өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаар нийслэлээс баруун тийш орж, гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас товч мэдээлэл өглөө. 
“Амралтын өдрүүдээр орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос гарч байгаа хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн. 
Яг одоогийн байдлаар Төв аймгийн Лүн сумын нутаг Баянхангайн нутаг буюу Улаанбаатараас 117 дахь км-т орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 18:00 цагт хөдөлгөөнийг нээнэ гэж байгаа боловч хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна. 
Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замын 70 дахь км-т замын зорчих хэсгийн нэг тал нь бүхэлдээ усанд автсан.
Борооны улмаас зам эвдэрч, хөрс нь суларсан байгаа учраас зөвхөн дээрх замууд гэлтгүй хотоос гарч, ордог бусад замаар зорчихдоо хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна”

 

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ