“МОНГОЛ АЯЛГУУ” КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/07 20:10

Онцгой байдлын алба шинэ тогтолцоонд орж, үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын хүрээнд Үндэсний аврах бригадаас Наран цэргийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын дунд “Монгол аялгуу” караоке дууны тэмцээнийг зохион байгууллаа.     Тус тэмцээнд Үндэсний аврах бригад, Хилийн 0151-р анги, Дотоодын цэргийн  05-р анги, Цагдаа, дотоодын цэргийн  нэгдсэн сургалтын төв, Барилгын цэргийн 017-р анги, Зэвсэгт хүчний 013-р анги, Зэвсэгт хүчний 150-р анги, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Улсын нөөцийн салбаруудын нэгдсэн баг оролцсоноос тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013-р ангийн “Холбоочин бүсгүйчүүд” баг, дэд байрт Дотоодын цэргийн  05-р ангийн “Одонт” баг, гутгаар байрт Үндэсний аврах бригадын “Онцгой бүсгүйчүүд” баг тус тус шалгарсан юм.

Тэмцээн багийн мэндчилгээ, гоцлол дуу, багийн ахлагч шүүгчийн бэлдсэн дуунуудаас сугалан дуулах, хөгжөөн дэмжигчээс нэг алба хаагч мөн шүүгчийн бэлдсэн дуунуудаас сугалан дуулах гэсэн 4 үе шаттайгаар явагдсан юм.

 Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй алба хаагчдыг соёл урлагаар дамжуулан хамтын ажиллагааг дэмжих, Онцгой байдлын албыг сурталчлахад тэмцээний гол зорилго оршсон юм.

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ