Аврагчид шүхрийн спортын мастер болон дэд мастерын болзол хангалаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/17 12:51

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадын шүхэрчин-аврагчид ОХУ-ын Чита мужид зохион байгуулагдсан Баатар Е.Н.Глазовын нэрэмжит шүхрийн спортын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Тус тэмцээнд Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, дэслэгч Б.Тэлмэн хувийн амжилтаар тусгай байр эзэлж, шүхрийн спортын мастер, агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахмад Д.Батсүмбэр, аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг нар шүхрийн спортын дэд мастерийн болзлыг хангасан юм.
Тэмцээнд ОХУ-ын Чита, Эрхүү, Улаан-Үд хот болон Монгол Улсаас нийт 43 шүхэрчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ