ЭЛЭГ ТАНЬ ХОРДСОН БОЛОХЫГ ИЛТГЭХ 6 ШИНЖ ТЭМДЭГ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/25 12:57

Таны элэг бол хамгийн үнэнч бөгөөд шаргуу хөдөлмөрч найз тань юм. Хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр, элэгний өвчлөлийн тохиолдол дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улсад өндөр байгаа аж. Тиймээс элгээ муудсан эсэхийг дараах шинж тэмдгийн тусламжтайгаар мэдэх боломжтой. Эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
1.БАЙНГА ЯДАРЧ СУЛЬДАХ
Байнга ядарч сульдах нь удаан хугацаагаар үргэлжилсэн ханиадтай төстэй шинж тэмдэгтэй байдаг. Тодруулбал, та энэ өвчнөөр оношлогдохоос дор хаяж зургаан сарын өмнөөс шинж тэмдгүүд илэрсэн байдаг. Үүний цаад шалтгаан нь элэг хордсон байдаг. Тэрээр бие махбодид энергийг түгээдэг маш чухал үүрэгтэй эрхтэн юм. Эрүүл элэг глюкозыг хаана энерги тэжээл хэрэгтэй байгаа газар луу хоол хүнсээр дамжуулан цутгадаг. Харин өвчтэй элэг глюкозыг арай ядан үйлдвэрлэх бөгөөд хадгалах зай ч өчүүхэн багатай байна.
2. АРЬС, НҮД ШАРЛАХ
Арьс болон нүдний өнгө шарлахыг эрдэмтэд Jaundice гэж нэрлэдэг. Энэ нь тусдаа өвчин биш, харин ямар нэг эрхтний үйл ажиллагаа алдагдсаны шинж юм. Ихэнхдээ өвчилсөн элэг их хэмжээний биллирубин хэмээх шар өнгөтэй пигмент ялгаруулдаг бөгөөд тэр нь элгэн дэх үхэжсэн цусны улаан эсүүдийн задралаас бий болдог. Ингэснээр нүд, арьс шарладаг байна. Элэг тэдгээр үхсэн улаан эсүүд болон биллирубинээс ангижирч чадахгүй болсон тохиолдолд та шарлах юм.
3. ХАРШИЛ
Ихэнхидээ харшил бол хэт ачаалалтай болсон үлбэгэр сул элэгтэй байх шалтгаан болдог. Судсаар маш олон төрлийн бодисууд нэвтрэн орж ирэхэд тархи тэдгээрийг таниж, өвчин эсэргүүцэгч эсүүд болоод харшлын эсрэг элементүүдийг чөлөөлдөг. Эрүүл элэг өөрийн ээлжийг ирэхэд цусан дахь хорт молекулуудыг цэвэрлэж, бие дэх харшил үүсгэгч эсүүдийн нөлөөг бууруулдаг.
4. ЖИН НЭМЭХ
Жил ирэх тусам хүмүүс эрүүл зөв хооллож, ажиллаж амьдрах болсон ч биеийн жин тэдний хувьд асуудал хэвээр байсаар байна. Хэрэв та шалтгаан нь мэдэгдэхгүй таргалаад байгаа бол элэгний үйл ажиллагаа буруу явагдаж байгаа эсэх талаар эмчтэй зөвлөх хэрэгтэй. Юу болдог вэ гэхээр элэг биед орж ирж буй архи согтууруулах ундааны зүйл, амтлагчууд, тослог ихтэй хоол хүнс, тодорхой эм бэлдмэлүүд зэрэгт байх хорт бодисуудыг зохицуулж чадахгүйд хүрдэг. Элэгний ганц чадах зүйл гэвэл өөх тосонд байх шүүгдээгүй хорт бодисыг хуримтлуулж хадгалах явдал юм. Хэрэв та өөрөө ачаалал хэт авсан элгээ цэвэрлэхгүй бол энэхүү үлдэгдэл хор таныг жингээ хасахад саад болох болно.
5. ХӨЛ ГАР ХАВДАХ
Эд эс хэр их өвчилсөн байна элэгний үйл ажиллагаанд төдий чинээ хүндрэлтэй байдаг. Хоёр дахь нь хөлөнд шингэн аажмаар хуримталж хавдах шалтгаан болдог. Сайн нь гэвэл хавдар нь өвчингүй байдаг. Энэ нь хоёр хөлний эрээн булчин, гуя хүртэл хавдаж болно. Гэсэн хэдий ч хамгийн харагдахуйц хавдар биеийн доод хэсгээр илэрдэг.
6. ЭЛЭГ ХАВИАР ӨВДӨХ
Таны хэвлийн дээд хэсгээр үргэлжлэн өвдөх шинж мэдэгдвэл элэг тань асуудалтай болсон байж магадгүй. Ихэвчлэн энэ нь хөнгөн маягийн өвдөлт байдагч яваандаа хүчтэй болдог. Элэг бол хорыг биеэс гадагшлуулах, биед байгаа хоол тэжээлийг шим тэжээлтэй болгон хувиргаж шүүх үүрэгтэйг санаарай. Хэрэв элэг тань өвчилсөн бол зөв ажиллаж чадахгүй бөгөөд хэмжээгээр томорч, бие тань хордсон шинж тэмдгүүд илэрнэ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ