ҮЛИЙН ЦАГААН ОГОТНООС ТАРВАГАН ТАХЛЫН ӨСГӨВӨР ИЛЭРЧЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/26 10:03

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын, гүнзгийрэл, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэжээ. Хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийжээ. Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудыг хослуулан хийжээ. Шинжилгээгээр Уянга сумын Муруй багийн "Оройн нуурын ам"-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр хоёрыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТөвд хүргэхээр бэлтгэж байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ