ХОЙД ХӨРШИД ГАРСАН ИХ ТҮЙМРИЙН #УТАА УЛААНБААТАР ХОТЫГ БҮХЭЛД НЬ БҮРХЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/31 08:52

Өнөөдөр Улаанбаатар хотыг бүхэл өдрийн турш утаа бүрхсэн. Энэ нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа юм. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ.

ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.

Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна.

Долдугаар сарын 13-наас хойш утаан дунд байгаа Красноярск хотод нөхцөл байдал хүндэрч, цусны даралт нэмэгдэж, толгой өвдсөн хүмүүс эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ.

Оросын хотуудын оршин суугчид хэд хоногийн өмнөөс Сибирьт онц байдал зарлаж, гал түймрийг унтраахыг эрх баригчдаас шаардаж change.org сайтад хөдөлгөөн өрнүүлсэн нь одоо 700 гаруй мянган хүнийг нэгтгээд байгаа аж. Харин уг түймрийн утаа өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхэж эхлээд байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ