УСНЫ ОСЛООР 60 ХҮН АМЬ НАСАА АЛДАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/07/31 09:17

Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 34 хүн усанд осолдсон. Энэ тоо долдугаар сард өсч, 26 хүн амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 69 тохиолдол гарч, нийт  60 хүн амь насаа алджээ. Эдгээрийн 51 нь том хүн,  ес нь хүүхэд аж.

Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол осолдсон иргэдийн 88 хувь нь эрчүүд байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын болон гэнэтийн хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа учраас иргэдийг голын эрэг бараадахгүй байх, сонор сэрэмжтэй аялж зугаалахыг  сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ