ЭРЭЛЧ НОХОЙН ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/09/09 12:21

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгууллаа

Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын сургагч багш нартай харилцан туршлага солилцож байгаа юм.

Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийлээ

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ