ГҮНИЙ УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/08/30 12:28

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг  энэ сарын 28-30-ны Дархан сумын “Түшиг-Уул” ХХК-ийн тогтмол усанд зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн 57 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлагч П.Дэлгэрсайхан, аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа нар оролцож, туршлагаасаа хуваалцсан юм.

Аврагчид 5-15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, живсэн усан онгоцыг эрэг рүү татан гаргах, усанд осолдсон иргэнийг аврагч нохойны тусламжтайгаар авран эрэг рүү гаргах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагыг хийсэн байна.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ