ЖИГДРЭЛТИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/01 10:23

Үндэсний аврах бригадын Тээврийн салбарын жолооч нарын орон нутагт үүрэг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг ур чадвар, техникийн бэлэн айдал, жигдрэлтийг дээшлүүлэх зорилгоор Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар Тээврийн салбарын “Жигдрэлтийн дадлага сургууль”-ийг Говьсүмбэр аймгийн чиглэлд зохион байгууллаа.
Дадлага сургууль тээврийн салбарыг “Яаралтай цуглар дохио”-р ажиллуулан, хээрийн үүргэвчний бэлэн байдлыг шалгаснаар эхлүүлсэн бөгөөд тус дадлага сургууль нь давхар бүх тээврийн хэрэгслүүдийг өвлийн нөхцөлд мөн үүрэг гүйцэтгэхэд бэлтгэл бэлэн байдлыг давхар ханган ажилласнаараа онцлог боллоо.
Дадлага сургуульд 20 алба хаагч, 15 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ