АРАВДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/04 10:16

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр, аравдугаар сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Тухайлбал, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх ажээ.

Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногт нутгийн ихэнх хэсгээр хур тунадас буюу нойтон цас орно. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, болон сүүлээр нутгийн зарим газраар цас орох юм байна.

Түүнчлэн энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Завханы  хойд хэсэг, Увсын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Энэ сард хүчтэй салхитай, шуургатай байх төлөвтэй байна. Тухайлбал, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь аймгийн хойд хэсэг, Хэнтийн, Дорнод аймгийн хойд хэсгээр хүчтэй салхилах төлөвтэй байгаа ажээ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ