ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ “ТӨГС БҮТЭЭЦГЭЭЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/14 15:27

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг таниулах ажлыг хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран Драгон төвийн талбайд сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн ач холбогдлыг таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Төгс бүтээцгээе” уриан дор зохион байгуулсан бөгөөд ард иргэдэд болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, мэдээлэл авч гарын авлагыг мөн тараасан бөгөөд аврах багаж хэрэгсэл, гал унтраах багаж зэвсэглэмж, хөдөлгүүрт шүхэр, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцууллаа.