“САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ, ЦЭРЭГЖИЛТ , ЖАГСААЛЧ ХАМТ ОЛОН” АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ Цэргийн дүрмийг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсыг зөрчилгүй өмсөж хэвших, сахилга бат, цэрэгжилт, жагсаалч байдлыг дээшлүүлэх зорилгоор Үндэсний аврах бригадын анги, алба, салбар, тус

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/16 14:32

Цэргийн дүрмийг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсыг зөрчилгүй өмсөж хэвших, сахилга бат, цэрэгжилт, жагсаалч байдлыг дээшлүүлэх зорилгоор Үндэсний аврах бригадын анги, алба,  салбар, тусгай бүлгүүдийн дунд 7 хоногийн аянг зарлалаа.

Өвлийн хувцсыг албаны / өдөр тутмын/, хээрийн, ёслолын болон тусгай зориулалтын хэрэглэлд удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар  үзлэгийг тус тус зохион байгуулах бөгөөд мөн жагсаалын жигдрэлт, команд өгөхөд хувиргалтуудыг хэрхэн гүйцэтгэж байгаа эсэх,  цэргийн жагсаалын дүрмийн мэдлэг, бие бүрэлдэхүүний хамрагдсан байдал, алба хаагчдын бичиг баримт, биед байх зүйлс, хувцасны хангалт олгогдсон эсэх, дүрэмт хувцасны гадаад үзэмж, гутал өнгөлгөө, энгэрийн нэр, тууз, үс засалт, сахал, хумс авсан байдал, оймс, үсний боолт,  шалгаж үнэлэх юм. Мөн өдөр тутмын цэрэгжилт, жагсаалч ажиллагаа, дүрэмт хувцасны зөрчлийг Үндэсний аврах бригадын жижүүр хянан зөрчлийн талаар хариуцсан албан тушаалтнуудад мэдэгдэх юм.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ