ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/25 16:00

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.
Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, Үндэсний аврах бригад, Гамшиг судлалын хүрээлэн болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.
Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд 2019 оны 10 дугаар сарын сард багтаан бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг төв, орон нутгийн Онцгой байдлын дарга, захирагч нарт үүрэг болгосон юм.