ЭХАС-19 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/10/28 11:59

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах нэгжийн бүлгийн дарга нарын “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” сэдэвт ЭХАС-19 сургалт 2019 оны оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Үндэсний аврах бригад дээр явагдаж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд өнөөдөр зохион байгуулагдсан юм.

Сургалтад хамрагдах алба хаагчдын “Хээрийн үүргэвч”-ний үзлэгийг мөн зохион байгууллаа.

Тус сургалт нь Эрэн хайх, аврах тактикийн түвшинд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах бүлгийн хэмжээнд удирдлага зохион байгуулалт, албан тушаалтны чиг үүрэг, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар анхан шатны суурь мэдлэг, дадлага, ур чадварыг “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” нарт олгох зорилготой юм.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ