“СУМ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙГ ТАНИН МЭДЭХ, ХАЙГУУЛ, УСТГАЛ ХИЙХ” ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/07 17:50

Сум, галт хэрэгслийг танин мэдэх, хайгуул, устгал хийх” сэдэвт онолын болон дадлага, сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлгийн алба хаагчид анх удаа хамтран зохион байгууллаа.
Дадлага сургалтад 30 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд грантмётын буудлагын талбайд тэсрээгүй болон баарсан сумыг эрэн хайх хайгуулын ажиллагаа явуулах, грантмётын сум дутуу ажилласаныг олж илрүүлэх, газарт тэмдэг тавьж ажиллах, баарсан грантмётыг сумыг аюулгүй болгох устгах ажиллагааг явуулах, грантмётын сумыг зөөвөрлөх боломжтой үгүйг шалгалт хийх, тэсэлгээний хэрэгсэл болох татагч зангууг ашиглах, сум, галт хэрэгслийг эрэн хайх, хайгуул хийх, зөөвөрлөх, устгалын ажиллагаа болон алдаа дутагдал гаргахгүй байх талаар харилцан ярилцаж, туршлага солилцсон юм.
Тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлэг нь анх удаа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтарсан дадлага сургалт зохион байгуулсан нь аврагч-тэсэлгээчидэд сум, галт хэрэгслийг таньж мэдэх, зөөвөрлөх, аюулгүй болгох ажиллагааг бодит байдал дээр хийсэн нь маш их үр дүнтэй дадлага сургалт болсон юм.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ