Ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаалаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/08 10:53

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэрбээр өчигдөр /2019.11.07/ “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо “UB PALACE”-ийн концертын их танхимд хийсэн юм.

Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, Үндэсний их театрт ажилласан байсан.

арин 2015 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучнаар ажиллаж байна

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ