2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НООС 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/12 10:57

/ Хугацааны эхэн болон сүүлчээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ /
12, 17-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр, 12, 17-нд ихэнх нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ