“ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/12 12:58

Үндэсний аврах бригад сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийг өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан босгож өнөөдөр нээлтээ хийлээ. 

Энэхүү төвийг ашиглалтад оруулсанаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн Онцгой байдлын албаны газар, хэлтэс, анги байгууллагуудтай мэдээ мэдээллийг үнэн зөв, тасралтгүй ханган ажиллах боломжтой болж байна.
Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй нэгжтэй холбогдох давуу талтай энэ төв ашиглалтад орсноор үйл ажиллагаа эрчимжиж, мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах юм.


Цаашид тус төвийг өргөжүүлэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах, материаллаг баазыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах аж.
Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.

 


“Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийг ашиглалтад оруулахад сэтгэл оюун, итгэл зүтгэлээ зориулан ажилласан Үндэсний аврах бригадын удирдлага, нийт хамт олондоо баярлалаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297