ДАДЛАГА СУРГУУЛЬД 18 АВРАГЧ-ХОЛБООЧИН ХАМРАГДАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/13 15:16

Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор “Уулархаг бүсэд холбоо зохион байгуулах” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулав.

Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн болон Уул уурхайн аврах ангийн 18 алба хаагч хамрагдсан бөгөөд “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулсанаар дадлага сургуулийг эхлүүлж, сургалтын зохион байгуулагчид бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, бэлэн байдал, хээрийн үүргэвчний иж бүрдэл, биед байх зүйлс зэргийг үзэж шалгасан юм.

Р-142 станцын иж бүрдэлтэй танилцах, нэвтрүүлэх, хүлээн авах антеннийн үүрэг, зориулалт, сувгийн зөрүү, сонгосон долгионы онцлогийг тайлбарлах, аврагч-холбоочдыг 3 бүлэгт хувааж үүргэвчийн богино долгионы станцууд хооронд чигийн ба торын аргаар харилцах, саадтай газар оронд хэт богино долгионы үүргэвчийн радио станц, гар станц ашиглан холын алслалтыг шалгах, долгионы тархах хүрээг тодорхойлох зэрэг дадлага сургуулийг хийсэн бөгөөд байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн солбилцлын дагуу явах, луужин ашиглан зүг чиг олох даалгавруудыг мөн аврагч-холбоочин нэг бүр 2-4 км явж гүйцэтгэсэн байна

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ