Шатрын аварга шалгаруулах тэмцээн болов

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/15 14:14

Үндэсний аврах бригадын захирагчийн баталсан удирдамжийн дагуу шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Уул уурхайн аврах ангиийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тэмцээнд Үндэсний аврах бригадын нийт 14 тамирчин оролцож Швейцарь системээр нийт 91 өрөг тоглосон бөгөөд нийлбэр дүнгээр тэргүүн байранд Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Жавхлантөгс, дэд байранд Уул уурхайн аврах ангийн 4-р бүлгийн аврагч, ахлах ахлагч Ж.Алтангадас нар тус тус шалгарав.