“Хишиг өдөр” өдөрлөг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/15 14:16

Үндэсний аврах бригадын захирагчийн баталсан удирдамжийн дагуу “Хишиг өдөр” өдөрлөгийг Уул уурхайн аврах ангийн алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Өдөрлөгт 12 алба хаагч оролцсон. Өдөрлөгт офицер болон ахлагч алба хаагчид хоорондоо ажлаа цагийн хуваарийн дагуу нэг өдөр сольж ажилласан юм.
Офицер бие бүрэлдэхүүний оронд үүрэг гүйцэтгэж буй ахлагч бүрэлдэхүүн тухайн албан тушаалд оногдсон ажлыг гүйцэтгэж техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хээрийн гаралтын гаралтын удирдамж, MNS ISO 45001 стандартыг бие бүрэлдэхүүнд танилцуулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бол ахлагч бүрэлдэхүүний оронд үүрэг гүйцэтгэсэн офицерууд тухайн өдрийн хийх ажлыг бүлгийн даргаас авч аврагчдын амралтын өрөөний засвар, 1 давхрын цэвэрлэгээ үйлчилгээ, ангийн шалган нэвтрүүлэх байранд жижүүрлэх, томилгоот бүлгийн автомашины бэлэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ