ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/11/25 10:13

Улс тунхагласаны 95 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа боллоо.
Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны агаарын ажиллагааны мэргэжилтэн-нисэн ажиглагч, ахмад Г.Ганжигүүр Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар “Онц гал сөнөөгч” тэмдгээр, Техник, хангалт үйлчилгээний албаны эмч-сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ч.Нандинцэцэг, мөн албаны хүнс, хувцас хангалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонгэрэл, Санхүүгийн албаны тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч М.Бямбасүрэн нар ахмад цолоор, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлагч Д.Батчимэгийг Онцгой байдлын офицерын бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор, Засварын салбарын будагчин Б.Төрбатыг Онцгой байдлын ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор , Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр: Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Бямбадорж, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Б.Жаргалсайхан нар , Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр: Сургалт, соёл хүмүүжлийн албаны сургалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Х.Сумъяа, Санхүүгийн албаны тооцооны нягтлан бодогч, ахмад Б.Цэцэгжаргал, мөн албаны тооцооны нягтлан бодогч, дэслэгч Д.Оюунчимэг, Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч, Э.Анхбаяр, Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир нар, мөн Онцгой байдлын ерөнхий газрын баярын бичгээр Санхүүгийн албаны нярав Ч.Одчимэг, үйлчлэгч С.Эрдэнэчимэг нар тус тус шагнагдлаа.
Нийт шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ