37 АЛБА ХААГЧ “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” ӨРГӨВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/12/03 10:18

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/362 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ албаны онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-19.3” сургалтыг Үндэсний аврах бригадад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж өнөөдөр “Цэргийн тангараг” өргүүлж, төсгөлтийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа болов.
Ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар болон Онцгой байдлын ерөнхий газрын бусад албаны хүмүүс оролцов.
Сургалтад нийт 37 алба хаагч хамрагдсан бөгөөд онолын бэлтгэл, цэргийн дүрмийн бэлтгэл, жагсаалын бэлтгэл, бие бялдрын бэлтгэл, цогцолбор хичээл гэсэн сэдвүүдээр онол, дадлагыг хослуулан Үндэсний аврах бригадын цэргийн байранд байрлуулан сургалтыг зохион байгуулсан бөгөөд үзсэн мэдлэгийг бататгаж алба хаагчдаас шалгалт авч, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ