2019 оны 12 дугаар сарын 3-нaaс 12 дугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/12/03 10:23

/Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна/
Хур тунадас: 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 3, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 3, 4-нд зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүл голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ