УСАН СПОРТЫН АЧ ТУС

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/12/06 10:27

Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхитэй үйл ажиллагаа юм.
Хүний бие байнга босоо байдалтай байдаг нь нурууны ясанд маш их ачаалал өгдөг. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг. Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг.

Ус дулаан дамжуулах чанараа агаараас илүү учир усанд буй хүний бие их хэмжээний дулаанаа алддаг. Цельсийн +24С дулаантай усанд 15 минут байхад 100 илүү калори дулаан алдана. Ингэж хүний бие био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог.

Шинжлэх ухаан техникийн эрин зууны хүний нэг аймшигт дайсан мэдрэлийн ядаргаанаас та зөвхөн усан спортын тусламжтайгаар ангижирч болно.

Ус сайхан илэлт /массаж/ хийгч юм. Биеийн гадаргууг тойрон урсах зөөлөн тааламжтай урсгал нь сайн нөлөөлж, мэдрэлийн төгсгөлүүдэд таатай илэлт хийж өгдөг. Хүний биеийн бүх үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биеийн хөшүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ хүнд авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгоороо бусад спортоос онцлог юм.

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ