АВРАГЧИД “АСГАТЫН МӨНГӨ”-НИЙ ДАЛД УУРХАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2012/12/10 10:32

Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд далд малталтын аргаар нээсэн хэвтээ амнуудад нэвтрэлт хийхэд мэргэжил арга зүйн тусламж, зөвлөгөө өгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байна
1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан тус далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.