Үндэсний аврах бригад 2019 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 1970/01/01 07:00

Тайлангийн хуралд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян урилгаар ирж 2019 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажиллан тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Хөгжмийн салбар “Тэргүүний салбар”-аар, Эрэн хайх, аврах салбарын нэгдүгээр бүлэг “Тэргүүний бүлэг”-ээр, Агаарын ажиллагааны салбарын аврагч-шүхэрчин, ахлах ахлагч Б.Ганбаатар “Хөдөлмөрийн аварга”-аар, Уул, уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга “Тэргүүний офицер”, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр “Тэргүүний мэргэжилтэн”, Ашиглалтын техникийн тоо бүртгэгч, ахлах ахлагч Б.Баярхүү “Тэргүүний ахлагч”, Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч- холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар “Тэргүүний холбоочин”, Хөгжмийн салбарын аврагч- хөгжимчин, ахлах ахлагч Ү.Ганзориг “Тэргүүний хөгжимчин”, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Сугаржав, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Алтангэрэл нар “Тэргүүний аврагч”-аар, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Х.Эрдэнэсүх “Тэргүүний шүхэрчин”-ээр, Химийн ажмллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Х.Талгат “Тэргүүний химичин”-ээр, Тээврийн салбарын Тусгай зориулалтын автомашины жолооч ,ахлах ахлагч Б.Баатарсүрэн “Тэргүүний жолооч”-оор, Засварын салбарын автомашины засварчин, ахлагч Б.Амарбаяр “Тэргүүний засварчин”, Гэрээт харуул Б.Эрдэнэпүрэв “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар тус тус шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, зүйлээр шагнаж урамшууллаа. Нийт шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ