АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ БОЛОН ЦОЛООР ШАГНАГДАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/12/30 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.
Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
“Цэргийн гавьяаны одон”-оор Үндэсний аврах бригадын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэбилэг , “Цэргийн хүндэт медаль”-аар Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга, Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын захирагч, хошууч З.Батгэрэл, Санхүүгийн албаны нярав, ахлах ахлагч Ж.Оюунбилэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Үндэсний аврах бригадын үйлчлэгч Ч.Ариунзул, Ахмад цолоор Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Г.Цэрэндэндэв нар тус тус шагнагдав.
Шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье!

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ