Заах арга зүйн сургалтыг зохион байгуулав

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/01/13 16:54

Үндэсний аврах бригадын офицер бие бүрэлдэхүүнийг багшлах ур чавдарыг дээшлүүлэх зорилгоор заах арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Сургалтыг 07:30 цаг бие бүрэлдэхүүнийг "Яаралтай цуглар" дохиогоор ажиллуулж бичиг баримт, биед байх зүйлс, офицер цүнхний үзлэг хийснээр эхлүүлсэн юм.
Сургалтад 50 гаруй офицер бие бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд урилгаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга , Дотоод Хэргийн Их Сургуулийн багш Л.Цогтбаяр, “Шихихутаг” дээд сургуулийн багш Б.Одончимэг, Уул, уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Ж.Буянтогтох нар ирж ’Ажлын байран дахь сургалтын онцлог, арга зүй’’, ‘’Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт’’, ‘’Төрийн алба хаагчийн ёс зүй’’, ‘’Зөрчлийн тухай хууль’’, ‘’Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо’’, ‘’Штабын сургалт, дадлага зохион байгуулах арга зүй’’ гэсэн сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ