“ЦЭВЭР АГААР - ЭРҮҮЛ АМЬДРАЛ” МӨСНИЙ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/01/17 09:03

Үндэсний аврах бригадын захирагчийн баталсан удирдамжийн дагуу “Цэвэр агаар – Эрүүл амьдрал” сэдэвт өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Хилэм ОСТ” ХХК-ны загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд мөсний олс таталт, мөсний шагайн харвааны төрлүүдээр тэмцээн уралдаан явагдсан юм.
Олс таталтын төрөлд нийт 9 багийн 63 алба хаагч оролцож тойргийн журмаар татаж тэргүүн байрыг Эрэн хайх, аврах салбарын баг, дэд байрыг штаб, холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн хамтарсан баг, гутгаар байрыг Сургалт, соёл хүмүүжлийн алба, санхүүгийн албаны хамтарсан баг тус тус шалгарав.
Үндэсний аврах бригадын Ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан мөсний шагайн харвааны төрөлд нийт 22 багийн 44 харваач оролцсоноос тэргүүн байрыг Сургалт, соёл хүмүүжлийн албаны баг, дэд байрыг Эрэн хайх, аврах салбарын баг, гутгаар байрыг Санхүүгийн албаны баг тус тус шалгарсан юм.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ