КОРОРНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/01/30 14:13

Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакчин байхгүй байгаа бөгөөд олон улсын эрдэмтэд вакцин бүтээхээр идэвхтэй ажиллаж байна. Мөн өвчний шинж тэмдэгийг намжаахын тулд зарим тохиолдолд ДОХ-ын эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг зөвлөж байгаа юм.
ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:
• Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байх
• Гараа аль болох удаан сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа сайтар ариутгах
• Олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх
• Нийтийн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд ариун цэврийг дээд зэргээр сахих
• Төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэх
• Үхсэн болон амьд амьтанд хүрэхгүй байх
• Мал амьтны гаралтай мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг гүйцэт болгож идэх


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ