УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/09 11:22

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр болж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.

  Коронавируст халдвар голомтлон тархаж буй  бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээг авахаас гадна гадаад улс орнуудад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт ард иргэддээ уриаллаа.

 Мөн коронавируст халдвар голомтлон гарсан улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд болон гэрээгээр тусгаарлан ажиглах журмыг боловсруулан, батлуулж, хяналт тавин ажиллахаар боллоо.

 Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн зарим боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан тул Монгол Улсаас визийн хугацаандаа гаргах боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон гадаадын иргэний визийг сунгах асуудлыг харьяалах улстай нь харилцан адил байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ