ШУУРХАЙ МЭДЭЭ: МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/10 08:30

Энэ сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр covid-19 болох нь батлагдсан байна.

Тухайн иргэн Францын Арева компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанийн байранд тусгаарлагдаж байгаа аж.

Түүнтэй хамт Улаанбаатараас Сайншандад галт тэргээр очсон 28 иргэнийг тусгаарлаад байгаа аж. Мөн тухайн иргэн Сайншандаас Улаанбадрахт ирсэн маршруттай байна. Эх сурвалж: zarig.mn


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ