118 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН НЬ ҮНЭН, ХАВЬТАЛД ОРООД УДААГҮЙ БАЙГАА УЧИР АХИН ТОДРУУЛАХААР БОЛЖЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/11 08:20

2020 оны  гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар"  чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.  Тухайн иргэнтэй хамт нэг  онгоцонд  ирсэн  зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан юм. 118 иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд бүгд сөрөг гарсан нь үнэн. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг хэлэхдээ 26 хүний шинжилгээний хариуг сөрөг гарсан тухай мэдээллээ. Бидний авсан эх сурвалжийн мэдээлж байгаагаар 118 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан нь үнэн, гэхдээ хавьталд ороод удаагүй байгаа учир ахин шинжилсний дараа олон нийтэд мэдээлэхээр болсон байна. Учир нь коронавирус нь  халдвар авснаас 14-ээс дээш хонож байж оношилогдож байгаа. Эдгээр 118 иргэн нь Франц улсын иргэнтэй уулзаад удаагүй буюу долоо ч хоноогүй байгаа аж.   Сөрөг гарсан гээд тайвшрах бус эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болсон байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ