ГОЛ, НУУРУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН НИМГЭРЧ, ХАЙЛЖ ЭХЭЛСНИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/13 16:03

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг цаг хэмнэх, зам товчлох зэрэг шалтгаанаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Гэвч санамсар болгоомжгүй байдлаас болж автомашинтайгаа осолдох тохиолдол цөөнгүй гарч байна. Он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч, автомашинтай живсэн гэсэн 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 23 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан.

Цаг уурчид гол, нууруудын мөсний зузаан нимгэрч, хайлж эхэлснийг сэрэмжлүүлж байгаа билээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см-ээр нимгэрсэн байна. Гол, нууруудын мөсний зузаан хэврэгшиж, зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдах болжээ.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тул иргэдийг аль болох цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ