2020 оны 3 дугаар сарын 17-наас 3 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/17 11:07

/ Ихэнх хугацаанд нийт нутгаар дулаан, говь талын нутгаар салхи ихтэй байна. /

Хур тунадас: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын  зарим газраар, 20-нд зарим газраар хур тунадас орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд 6-11м/с, 17, 19-нд ихэнх нутгаар, 18, 20-нд говь зүүн аймгуудын нутгаар, 21,22-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч, Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1градус дулаанаас 4 градус хүйтэн , Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ