УОК СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН КАРАНТИНЫГ 4 ДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/20 16:14

Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан
Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
Их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлэхээр зохицуулалт хийж байна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна" гэв.
Гэхдээ энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн тохиолдолд наймдугаар сарын 15-наас хичээл орно гэж ойлгох хэрэгтэй, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхаарууллаа.
 ЕБС-ийн бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны Бямба гараг хүртэл
 Дунд, ахлах ангийг зургаадугаар сарын 13-ны Бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.
 Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.
 ЕБС-ийн энэ жилийн хичээлийг 2020 оны тав, зургаадугаар сарын долоон Бямба гарагт хичээллүүлнэ.
 Энэ жилийн ЕБС-ийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлнэ.
 Их, дээд сургуулийг зургаадугаар сарын 15-н хүртэл хичээллүүлнэ.
 Намар их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийсэн.
 ЕБС, цэцэрлэгийн багш нарын ээлжийн амралт зургаан сарын 15-ны Даваа гарагаас эхлээд наймдугаар сарын 24-нийг хүртэл байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ