БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ: ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ СОНГУУЛИЙН ДАРАА АВНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/20 16:16

УОК өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 2020 оны зургаадугаар сарын 24-нд юм.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ