Б.УУГАНБАЯР: ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРЖ БУЙ ИРГЭД "АЧААНААСАА ЮМ АВНА" ГЭДЭГ АСУУДАЛ БАЙХГҮЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/27 09:09

Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. 

Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан. 

 Москвагаас Улаан-Үдэд 200 орчим монгол иргэн ирсэн. Дархан, Сэлэнгэ аймагт хүлээн авах байрны чадамж хүнд байгаа хэдий ч бид зохицуулахаар ажиллаж байна. 

Иргэдээс Шуурхай штабын утсанд маш их бухимдсан дуудлага ирж байгаа. Тайван хүлээцтэй байгаарай. Иргэд тайван байх нь бидэнд хамгийн том дэмжлэг. 

Тиймээс иргэдийн бухимдалтай холбоотойгоор бид сэтгэл заслын зөвлөмж гаргаад түгээж байна. Тайван байх нь чухал шүү" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297