12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ХАРЖ БУЙ ЭЦЭГ, ЭХ БОЛОН ЖИРЭМСЭН ЭХЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ШИЙДВЭР ИРЭХ 04 САРЫН 30-Н ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/30 14:19

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр цахимаар мэдээлэл өгөхөөр болсон билээ. Өнөөдөр хийсэн анхны мэдээллийнхээ үеэр тэрбээр иргэдээс ирсэн асуултуудад хариулсныг багцлан хүргэе. 

  • Иргэд ууланд алхах нь нээлттэй. Гол шаардлага нь бөөнөөр цуглахгүй, хэт ойр байхгүй, гэр бүлийн хүрээнд байхаас гадна нус цэрээ хаяхгүй, орчныг бохирдуулахгүй байхыг шаардаж байгаа. Мөн цаг агаар дулаарч, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул гол уснаас хол явах ёстой.
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлийн 160 хорооны 2,500 хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд албан ёсны байцаагч, олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Иргэд, айл өрхүүд зөрчил гаргавал зөвлөнө, сануулна, хууль зөрчвөл торгоно, шаардлагатай бол нэртэй устай нь мэдээлдэг болно.
  • Дахин төлөвлөлтийн тухайд нийслэлийн зүгээс шинэ арга барил, гарц шийдлээр ажиллаж байна. 2016 оноос хойш дахин төлөвлөлтөд хамрагдсан 690 гаруй иргэнийг орон сууцанд нь оруулсан. Дахиад цаана нь газраа чөлөөлсөн ч ААН нь төслөө хэрэгжүүлэхгүй алга болсноос болж хохирсон