ИТАЛИД ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 100 МЯНГА ДАВЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/03/31 12:03

“Covid-19” өвчин дэлхийн 200 оронд бүртгэгдэж, дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3716 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 37,781 хүрлээ. Мөн хугацаанд 61050 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 784440 болоод байна.

Коронавирусийн халдвар өнөөдөр Ботсвана улсад анх удаа илэрч, Сент Мартин, Мавритани улсад анхны нас баралт бүртгэгджээ. Дэлхий дахинд халдвар гараагүй 32 улс үндэстсэн үлдсэн ба эдгээрийн ихэнх нь Их Британи, Америк тив, Францын харьяа засаг захиргааны тусгай бүс нутгууд болон Нидерландын арлууд байгаа юм.

АНУ-д 19999 хүн шинээр халдвар авсан нь батлагдсанаар нийт халдварын тоо 160 мянга давж, хамгийн их халдвар бүртгэгдсэн орон хэвээр байгаа бол Итали улсад халдвар авагсдын тоо 100 мянга давжээ.

Харин Испани улсад нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 87956-д хүрсэн нь халдварын голомт болсон Хятад улсыг давсан муу үзүүлэлт болж байна. Тус улсын нас барагсдын тоо нэг хоногт 913-аар нэмэгдэж 7716 хүрсэн байна.

Испани улсын эрүүл мэндийн систем коронавирусийн өмнө хүчин мөхөсдөж, халдвартай хүмүүсийг хэвтүүлэх эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас зочид буудлууд, хурлын танхимуудыг ашиглаж эхэлжээ. Түүнчлэн нас барсан хүмүүсийн шарилыг хадгалах  газар дутагдаж байгаа учир нийслэл Мадрид хотын хамгийн том мөсөн гулгуурын талбайг шарил хадгалах газар болгон хувиргаад байгаа юм. Мөн тус улсад маш олон эмч, эрүүл мэндийн байгууллагын аижлтнууд халдвар авч байна. Өчигдрийн байдлаар Испанид 12200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан “covid-19” халдвар авсан гэх тоо баримт байна.

Үүнээс гадна Испанийн эзэн хаан зургадугаар Фелипийн үеэл гүнж Мария Тереза коронавирусийн өвчлөлөөр нас барсан нь язгууртан гэр бүлийн хүн энэ өвчнөөр нас барсан анхны тохиолдол болон бүртгэгдлээ. Тэрбээр 86 насандаа ийнхүү цар тахлын улмаас таалал төгссөн байна.

Япон улсад халдвар авсан хүний тоо “Diamond Princess” хөлгөөс гадна хоногт 87-оор нэмэгдэж, 1953 болсон ба тус улсын тэргүүлэх эрдэмтэд Засгийн газартаа яаралтай арга хэмжээ авч, хөл хорио тогтоохыг сануулсаар байгаа юм.

Эх сурвалж: WORLDOMETERS


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ