ОРОН БАЙРАА ХЛОРООР АРИУТГАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/10 09:19

Коронавирусээс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөнөө хязгаарлахаас гадна орон байр, ажлын оффисоо халдваргүйжүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа өнөөгийн нөхцөлд гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болохыг сануулж байна. Хлор нь вирус, бактерийг устгах сайн нөлөөтэй ч бие организмд сөрөг нөлөөтэй ажээ.

"Хлор агуулсан бодисууд вирус, бактерийг устгах, халдваргүйжүүлэхэд үр дүнтэй. Гэвч гэртээ хлор агуулсан бодисоор байн байн цэвэрлэгээ хийхээс татгалзаж, өөр бусад ариутгалын бодис ашиглахыг зөвлөж байна” хэмээн эмч хэлжээ.

Хлор нь вирус, бактерийг устгах ч гэлээ хортой бодист тооцогддог. Тиймээс хлор агуулсан бодисоор цэвэрлэгээ хийхдээ заавал бээлий өмсөхийг анхааруулдаг. Учир нь хлорын уусмал арьсыг түлэх магадлалтай. Мөн цэвэрлэгээ хийсний дараа хэсэг хугацаанд агаарт хортой хий ялгаруулдаг. Хлороор цэвэрлэгээ хийсний дараа хэсэг хугацаанд гэртээ байхгүй гадуур зугаалж болох ч төвөг удахгүйн тулд өөр бодис, тэр дундаа спирт агуулсан хэрэглэсэн нь дээр хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ