ОН ГАРСНААС ХОЙШ 11 МЯНГАН УДАА ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/10 10:25

Хамгийн сүүлд, Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 километрийн зайд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, аймгийн оршин суугчид төдийгүй Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим сумын иргэдэд мэдрэгджээ.

Түүгээр зогсохгүй Улаанбаатар хотод ч бас уг газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Үүнээс хойш тухайн Говь-Алтай аймгийн Тонхил сумын орчмын газар хөдлөлтийн давтамж нэг сарын дотор 400-959 болж нэмэгджээ. Золоор хүний амь нас эрсдэлгүй өнгөрч, байшин барилга нурсан ч цаашлаад энэ нь аюул ойрхон байгаагийн дохио ч байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн орон нутагт төдийгүй хүн амынх нь 50 гаруй хувь төвлөрсөн Улаанбаатар хотод ч бас он гарснаас хойш 2.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт есөн удаа бүртгэгджээ. Энэ нь аюул учруулахуйц хүчтэй биш ч ийм хэмжээний газар хөдлөлт ойр ойрхон давтагдаж буй нь бид болзошгүй эрсдэлд  бэлтгэлтэй байхыг сануулж буйг үгүйсгэх аргагүй.

Улаанбаатар хотын ойр орчимд л гэхэд газар хөдлөлтийн идэвхжилтэй зургаан цэг бий. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүргийн Эмээлт болон Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойн орчимд хагарал нэлээд идэвхжиж буйг Одон орон геофизикийн судалгааны төвийнхөн сануулсаар байна. Тэр тусмаа 22-ын товчоо орчим хамгийн эрсдэлтэй бүс аж.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297