ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУС /КОВИД-19/-ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/10 13:39

Монгол Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласантай холбогдуулан Үндэсний аврах бригадын захирагчийн шийдвэрийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн арга тогтмол хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Өдөр бүрийн 07:30 цагт шалган нэвтрүүлэх байраар бригадын байрлалд нэвтэрсэн алба хаагчдын халууныг хэмжиж, гар ариутгагч (санитол)-оор гарыг ариутгаж, алба хаагчдын биеийн байдалд хяналт тавих мөн 7 хоногт 1-2 удаагийн давтамжтайгаар тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг Үндэсний аврах бригадын бүх өрөө тасалгаа, салбарын байрнуудад хийж өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Үндэсний аврах бригадын алба хаагчдын оршин суудаг 44 айлын орон сууцны орц болон гадна талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Covid 19 болон бусад халдварт өвчин, эрсдлээс урьдчилан сэргийлье.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297