Д.Нямхүү: Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/13 11:14

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарч, хяналтад байна. 13 хүн эмчилгээ хийлгэж, лабораторийн хяналтад байна.

Өнгөрсөн өдөр 232 шинжилгээ хийлээ. Үүнээс дээрх нэг батлагдсан тохиолдол илэрч, бусдаас нь коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэг дэх 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4, тандалтын шугамаар шинжилгээ хийсэн 13 хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар 225 хүн ажиглалт, эмчилгээ, эмчийн хяналт дор байна.

Эдгэрч гарсан хоёр хүн ажиглах байранд 14 хоног байгаад гарсан. Давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Одоо гэрийн хяналтад шилжсэн ч 14 хоног шинжилгээг авч, хяналт дороо байлгана" гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ