ХӨСҮТ: Монголд шинээр 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/14 11:15

Өчигдөр буюу 2020.04.13.ны өдрийн хийсэн шинжилгээнээс коронавирусын 13 тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болж байна”
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2020.04.14/ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал “Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарлаа. ХӨСҮТ-д өчигдөр 502 хүний шинжилгээ хийгдсэн. Харин ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уулд тусгаарласан 49 хүнээс шинжилгээ авсан. Энэ шинжилгээн дотроос 13 хүн илэрлээ. Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна. Бүх хүнийг нэг, нэг өрөөнд тусгаарласан. Одоо энэ хүмүүсийг эмчилж эхэлж байна. ХӨСҮТ-д халдвар авсан нийт 25 иргэнийг эмчилж байна. Халдвар авсан нийт таван хүнийг эмчилж эмнэлгээс гаргаад байна" гэлээ.

Дээрх халдвар авсан иргэд нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм байна.